Баянхонгор аймгийн АН-ын удирдах ажилтны зөвлөгөөн болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРАрдчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн Баянхонгор аймагт боллоо.
Зөвлөгөөнд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, АН-ын Улс төрийн бодлогын газрын дарга Д.Анхбаяр, УИХ-ын даргын зөвлөх Г.Байгалмаа, Баянхонгор аймгийн АН-ыны дарга, Засаг дарга Д.Жаргалсайхан нар оролцож мэдээлэл хийв. Зөвлөгөөнөөр шинээр батлагдсан Сонгуулийн тухай хууль болон УИХ, Засгийн газрын түвшинд хийсэн ажлыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа Баянхонгор аймгийн анхан дунд шатны АН-ын дарга нарт танилцуулж, мэдээлэл өгсөн юм. Харин Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан өнгөрсөн аймгийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулав.
Б.Туул