Мексикт “Зика” вирусийн халдварын тохиолдол 121 болж нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭМЕХИКО. /TASS/. Мексикт “Зика” вирусийн халдвар авсан хүний тоо 121 болж нэмэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Мексикийн өмнөд нутгийн Чьяпас мужид халдвар авсан хамгийн олон буюу 57 тохиолдол бүртгэгдсэн бол тус мужтай залгаа оршдог Оахака мужид 52 хүн халдвар авсан байна. Халдвар авсан хүмүүсийн 11 нь жирэмсэн эмэгтэйчүүд аж.
Саяхныг хүртэл хүнд аюулгүйд тооцогддог байсан “Зика” вирусийн халдварын анхны тохиолдол 1947 онд Уганда улсад бүртгэгджээ.
Жирэмсэн эмэгтэйд уг вирус халдварласан тохиолдолд урагт микроцефаль буюу төрөлхийн гажиг үүсгэдэг байж болзошгүйг Бразилын Эрүүл мэндийн яам 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр анхааруулсан байна.
Д.Жаргал