Ээлжит бус чуулган зарлах эсэх нь тодорхойгүй байна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын эхээр дахин зарлах болсон талаар хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр гарсаныг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодрууллаа.
УИХ-ын 2015 оны Намрын чуулган өндөрлөсний дараа өнгөрөгч хоёрдугаар сарын 19-нд Ээлжит бус чуулган зарлаж хуралдуулсан юм. Уг хурлаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж, намрын чуулганаар баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонссон. Харин өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаагийн асуудлаар Ээлжит бус чуулганыг энэ 3 дугаар сард дахин зарлах гэж байгаа тухай мэдээлэл гарч эхлэв.
Энэ мэдээллийн дагуу УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад "Одоогоор УИХ-ын түвшинд Ээлжит бус чуулган зарлах эсэх талаар ярьсан зүйл байхгүй. Тиймээс энэ мэдээлэл үндэслэлгүй" гэлээ.
Товын дагуу УИХ-ын 2016 оны Хаврын ээлжит чуулган дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийх юм.
Н.Туяа