Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөвсгөл аймагт хүрэлцэн ирэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөвсгөл аймагт ажиллахаар тус аймагт өнөөдөр хүрэлцэн ирэв. Ерөнхийлөгчийг Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт хүрэлцэн ирэхэд тус аймгийн удирдлагууд хүндэтгэн угтлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч маргааш Хатгал тосгонд болох “Хөх сувд-2016” мөсний баярт оролцож үг хэлнэ. Мөн “Хөх сувд-2016” мөсөн хотхоноор аялж, нутгийн нэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, нутгийн иргэдийн хийсэн гар урлалын зүйлсийг үзэж сонирхоно.
Мөн өдрийн үдээс хойш аймгийн төв Мөрөн суманд ирж иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөөд байна.