Бие даасан 5 хууль батлуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Төсвийн байнгын хорооноос өнөөдөр намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа.
Тус байнгын хороо дээрх хугацаанд нийт 25 удаа хуралдаж, 96 хууль, 10 тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Түүнчлэн тайлангийн хугацаанд бие даасан 5 хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай 68, хүчингүй болсонд тооцох тухай 11, УИХ-ын тогтоолыг тус тус хэлэлцүүлэгт бэлтгэн нэгдсэн хуралдаанаар батлуулжээ
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан, "Мэргэжлийн байнгын хорооны хувьд улсын төсвийн асуудлыг бүтэн жилийн турш хэлэлцдэг. Тухайлбал, намрын чуулганаар ирэх оны төсөв, үндсэн чиглэл, мөнгөний бодлогыг хэлэлцэж батлуулдаг бол хаврын чуулганаар улсын төсвийн бодлого зорилтыг тодорхойлсон төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцдэг. Энэ хүрээнд өнгөрсөн намрын чуулганаар 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны нэгдсэн төсвийн төслийг хэлэлцэж, батлуулсан нь тус байнгын хорооны үндсэн ажил боллоо" гэв.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал