Малчид зээлийн хүүг бууруулсанд талархаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-03-03 16:03:10

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар энэ сарын 2-нд Хэнтий аймгийн Батноров суманд ажиллалаа.

Тус сум 5400 орчим хүн амтай бөгөөд сумын шилжилт хөдөлгөөн зогсч, өнгөрөгч жилүүдийнхээс хүн амын тоо нэмэгджээ.

Өнгөрсөн байдлаар 332 мянган толгой мал тоолуулж өнгөрсөн оныхоос өссөн байна. Тус суманд хийсэн уулзалтын үеэр иргэд малчны зээлийн хүүг бууруулсанд талархалтай хандаж буйгаа илэрхийлж байв. Аймгийн төвөөсөө 100 гаруй километр алс Батноров сумын иргэдийн гол амьжиргаа нь мал аж ахуй. 700 орчим малчин өрхтэй. Тэдний 80 орчим хувь нь банкнаас өндөр хүүтэй  зээл авсан байжээ.

Орон нутгаас хийсэн судалгаагаар банкнаас зээл авсан иргэдийн дийлэнх хувь нь 200-400 орчим малтай. Одоо банкны хүүг багасгасан учир тэдэнд их дэм болж байгаа гэнэ. Одоогоор Төрийн банк 18 хувийн хүүтэй малчны зээл олгож эхлээд байгаа бол ХААН банк хараахан олгож эхлээгүй байгаа юм байна. Иргэд цаашдаа малын гаралтай түүхий эдийн үнийг тогтвортой байлгах талаас нь анхаарах хэрэгтэй хэмээн захьжээ.
 

Связанные новости