Д.Батцогт гишүүн Ховд аймагт ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Ховд аймагт ажиллаж байна.
Тэрdээр энэ удаад аймгийнхаа бүх сумаар тойрч ажиллах бөгөөд Дөргөн, Чандмань, Зэрэг, Дарви, Цэцэг сумын Хөшөөт багийн иргэдтэй уулзаад байна. Энэ удаад УИХ-ын 2015 оны намрын чуулганаар хэлэлцсэн онцлох хуулиудыг орон нутгийн иргэдэд танилцуулж буй. Тухайлбал, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай, Хүүхэд хамгааллын болон Хүүхдийн эрхийн тухай, Хамтын тэтгэвэр, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай гээд олон хуулийн ач холбогдлыг танилцуулав.
Орон нутгийн иргэдийн хувьд Ховд аймагт хийсэн бүтээн байгуулалт, цаашид хийх томоохон бүтээн байгуулалтын талаар асууж тодруулж байсан юм.