"Төрийн түгжрэлгүй үйлчилгээ" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРАН-ын Бодлогын зөвлөлийн ээлжит хэлэлцүүлэг энэ сарын 16-нд болно.
Энэ удаагийн хэлэлцүүлгийг Аж үйлдвэр, мэдээлэл технологийн бүлгэм “Төрийн түгжрэлгүй үйлчилгээ” сэдвээр зохион байгуулах аж. Хэлэлцүүлгийг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газрын дарга Ц. Жадамбаа хөтлөн явуулах юм байна.
Нээлттэй хэлэлцүүлэгт АН-ын гишүүд, эрдэмтэн, судлаачид оролцох бөгөөд сонирхсон иргэдийг ирж оролцохыг урьж байгаа юм.
Н.Туяа