Жаргалант суманд 500 хүний суудалтай Соёл, спортын өргөө ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Жаргалант суманд улсын төсвийн 3,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан 500 хүний суудалтай Соёл, спортын өргөө ашиглалтад орлоо.
Тус өргөө ашиглалтад орсноор Галт, Шинэ-Идэр, Төмөрбулаг сум болон хөрш хил залгаа Завхан, Архангай аймгийн сумдын иргэдийг оролцуулсан бүсчилсэн арга хэмжээ, урлаг спортын наадам зохион байгуулах боломж бүрдэж байна. Соёл, спортын өргөөний нээлтийн ёслолд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан болон аймаг орон нутгийн удирдлагууд оролцож, 64 бөхийн барилдаан, урлаг, спортын арга хэмжээг хил залгаа аймаг сумын иргэдийн дунд зохион байгууллаа.