Үзэсгэлэн худалдааны үеэр давсны хэрэглээг бууруулах сурталчилгаа хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ жилийн “Цагаан сар–2019” үзэсгэлэн худалдаа “Үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэцгээе” уриан дор Залуучууд театрт нээгдээд байна.
Үндэсний бараа бүтээгдэхүүн
үйлдвэрлэж, урлаж, худалдаалдаг байгууллага иргэдийг сурталчлан ашиг орлогыг нь
нэмэгдүүлэх, хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө иргэдийн идэви оролцоог
нэмэгдүүлэх зорилготойгоор зохино явагддаг тус үзэсгэлэн
худалдаанд Сэлэнгэ, Архангай, Булган, Хөвсгөл, Архангай зэрэг аймгууд
болон Улаанбааатар хотын нийт 140 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оролцож байна.
“Цагаан сар-2019”
үзэсгэлэн худалдаа нь Монгол
үндэсний дээл хувцас, гутал, малгай, хантааз, өмд, цамц, бүс, хөөрөг, гаанс,
хөөрөгний даалин, тамхины болон аяганы уут, хавтага, таваг, цар, бусад гэр
ахуйн хэрэглэл, гар урлал, бэлэг дурсгалын бараанаас гадна гурил, гурилан
бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдаа гээд сар шинийн
баярын хэрэгцээт бүтээгдэхүүнийг нэг дороос хямд үнээр худалдан авах боломжийг
бүрдүүлжээ.
Үзэсгэлэн худалдааны үеэр давсны
хэрэглээг бууруулах үндэсний стратегийн зорилго зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын
хүрээнд "Хоол,
хүнсний бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг бууруулж эрүүл, урт насалцгаая" уриан дор “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг Эрүүл мэндийн газар болон бусад холбогдох байгууллагууд
хамтран өрнүүлж байгаа юм.
Энэхүү
арга хэмжээ нь 2020 оны 01 дүгээр сар хүртэл үргэлжлэх аж. Тус арга хэмжээг өрнүүлснээр аж ахуй
нэгж байгууллага, иргэдэд давсны хор хөнөөл хийгээд учир ч болох эрсдэлийн
талаарх мэдээллийг өгч улмаар давсны агууламжийг бууруулах зорилготой ажээ.
Хорин гурав дахь жилдээ зохион байгуулагдаж үзэсгэлэн
худалдаа 27-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Дашрамд томуу, томуу төст өвчлөл ихэссэн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчид нэмэгдэж байгаа тул үзэсгэлэн худалдааг гурван өдөр ажиллуулах ажээ.