Цасгүй зутарсан мал хэсэгтээ ундтай залгалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн нутгаар
өнгөрсөн шөнө хур тунадас унаж цас ороогүй бараан өвөлжиж, мал усгүй зутарч байсан
нутагт хэсэгтээ бэлчээрийн ундтай боллоо.
Баян-Агт,
Тэшиг суманд цас орсонгүй, харин Сайхан, Могод суманд ялимгүй, бусад нутгаар 3 см хүртэл
цас орлоо. Өнөө өглөөний цаг уурын талбай дахь хэмжилтээр Тэшиг, Хангал, Сэлэнгэ суманд 7, Дашинчилэн суманд 5, Хишиг-Өндөр, Бугат суманд 4, Орон суманд 3, Булган, Бүрэгхангай, Баяннуур суманд 2 см, Баян-АГт суманд цасгүй, бусад нутгаар 0-1 см цастай байна гэж аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс
мэдээллээ.
Цаашдаа
ирэх сарын эхэнд нийт нутгаар цас орж, 02 дугаар сарын 02-ноос эхлэн хүйтний
эрч эрс чангарч, томоохон голын сав газраар шөнөдөө 32-37, өдөртөө 22-27, бусад
нутгаар шөнөдөө 27-32, өдөртөө 16-21 градус хүйтэн байх төлөвтэй байна.