Орон сууцны дээврийн засварыг 5 сарын нэгнээс өмнө эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-03-17 12:16:58

Хур борооны улирал эхлэхээс өмнө Чойбалсан хотын орон сууцнуудын дээврийн засварын ажлыг эхлүүлэх үүргийг аймгийн Засаг дарга холбогдох албаныханд өглөө.

Жилийн жилд дээврийн асуудлаар иргэдийн гомдол тасардаггүй гэмтэй. Тэгвэл энэ жил аймгийн төсвөөс 300 сая төгрөгийн дээврийн засварт төсөвлөсөн нь урд өмнө хийгдэж байгаагүй хэмжээний хөрөнгө санхүүгийн дэмжлэг юм. Эхний ээлжинд холбогдох газруудаас ажлын хэсэг гарч нэн тэргүүнд засварлах шаардлагатай байшингуудыг эрэмбэлж засварын ажлыг эхлүүлэх гэнэ. Мөн дээврийг засах ажлыг төрд бүгдийг үүрүүлэлгүй иргэдийн оролцоог нэмэгдүүлж ажиллахыг Засаг даргын зүгээс чиглэл өгсөн байна.

Б.Туяа

Связанные новости