Мөсний баяраар автомашинуудаас 10-20 мянган төгрөгийн хураамж авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-02-28 20:27:27

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөсний баярыг зохион байгуулах комиссоос Хөвсгөл нуурыг бохирдохоос сэргийлэх зорилгоор энэ жил бүх автомашинуудыг хуурай газарт байршуулахаар шийдвэрлэжээ. Мөсний баярт ирж байгаа жижиг автомашин 10 мянга, 8-14 хүнтэй суудлын автомашин 15 мянга, автобус 20 мянган төгрөгийн хураамж төлөх юм.

Хураамж өгсөн иргэн бүрт Хөвсгөл нуурын зураг бүхий наалддаг сувинер, мөсний баярын хөтөлбөр өгөх гэнэ. Мөсний баярыг зорин ирж байгаа иргэд аюулгүй байдлаа ханган тусгай заасан тэмдэг, маршрутаар зорчих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байхыг Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч, мөсний баярыг зохион байгуулах комиссын дарга Ц.Баттогтох анхааруулж байлаа.

 

Связанные новости