Дорноговь аймгийн АН-ын удирдах ажилтнууд чуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРДорноговь аймгийн Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн Баянгол дүүргийн Ардчиллын өргөөнд боллоо.
Зөвлөгөөнд АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд цаг үеийн болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар илтгэж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулга хийв. Мөн шинээр , хэрэгжиж байгаа Сонгуулийн хуулийн өөрчлөлтийн талаарх танилцуулгыг АН-ын газрын дарга Д.Анхбаяр хийлээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаярын хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ардчилсан засаглалын хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцуулсан юм.
Зөвлөгөөнд тус аймгийн АН-ын дарга П.Ганхуяг тэргүүтэй анхан дунд шатны намын хорооны удирдлагууд, гишүүдийн төлөөлөл оролцсон 80 гаруй төлөөлөгч оролцлоо. Зөвлөгөөнд оролцогчид маргааш нийслэлийн бүтээн байгуулалтын ажилтай танилцах юм.
Б.Туул