Кёльн хотноо болох ДЦАШТ-д манай 8 боксчин хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Кёльн хотноо ирэх дөрөвдүгээр сарын 9-14-нд болох Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас эрэгтэй 5, эмэгтэй 3 боксчин хүчээ сорино.
Тодруулбал, эрчүүдээс ОУХМ Г.Ариунболд 52 кг-д, А.Нурлан 57 кг-д, Б.Мишээлт 60 кг-д, Б.Төгөлдөр 63 кг-д, О.Бямба-Эрдэнэ 69 кг-д хүчээ сорих бол эмэгтэй боксчдоос М.Энхжаргал 51 кг-д, Л.Алтанцэцэг 54 кг-д, Д.Хонгорзул 57 кг-д тулалдана.
Монголын боксын холбооноос эдгээр залуу тамирчдаа туршлага суулгах, судалгаа тандалт хийх зорилгоор энэ тэмцээнд сойж байгаа бөгөөд цаашдаа тив, ДАШТ болон Олимпын наадамд амжилттай оролцох суурь нь болох юм.
Энэ тэмцээнд эрэгтэй дасгалжуулагчаар
ОУХМ Н.Баяраа Эмэгтэй дасгалжуулагчаар Н.Галтбаатар нар ажиллах бол AIBA-гийн III
одтой Ц.Цогтгэрэл энэхүү ДЦАШТ-ийг шүүх багийн бүрэлдэхүүнд багтжээ.