Усны төлөө ажиллах нэр дэвшигчийг сонгохыг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРДэлхийн усны өдрийн хүрээнд "Монголын Усны түншлэл" ТББ-аас усны топ 10 асуудлыг эрэмбэлжээ.
Монгол орон хуурай, хуурайвтар бүс нутагтай, эрс тэс уур амьсгалтай, өндөрлөг, усны нөөц багатай, усны тэжээл муутай, эмзэг экосистемтэй, усны менежмент сул хөгжсөн байдаг учраас усны менежмент гэх асуудал тэргүүлсэн байна. Түүний дараа усны аюулгүй байдал, усны засаглал, усны боловсрол, ус хангамж, ариун цэврийн байгууламж, усны бохирдол, ухаалаг хэрэгцээ, чанар, эрүүл ахуй, уур амьсгалын өөрчлөлт, усны үнэ цэнэ, өөрчлөлт зэрэг асуудал жагссан аж.
Манай улс жилдээ 700 сая шоометр цэвэр ус хэрэглэдэг бөгөөд мөн ийм хэмжээний ус бохирдож байдаг аж. Цаашид Улаанбаатар хотын усны хэрэгцээг хоёр дахин бууруулахгүй бол 2017 он гэхэд усны хомсдолд орж болзошгүй гэж хэвлэлийн бага хурал зохион байгуулагчид хэллээ.
Иймд ирэх УИХ-ын болоод аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс цэнгэг усны төлөө ажиллах төлөөллийг дэмжихийг нийт иргэддээ уриаллаа.
Э.Бат-Уянга