МАН-аас МАХН-тай эвсэх асуудлаар Ажлын хэсэг байгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-03-21 16:22:46

УИХ-ын 2016 оны сонгуульд эвсэж ажиллах асуудлыг судлах үүрэг бүхий Ажлын хэсгийг МАН өнөөдөр байгуулжээ.  

Тус ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Су.Батболд, Ч.Хүрэлбаатар, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Хууль зүйн газрын дарга Д.Мөрөн нар багтаж байгаа аж.

МАХН-ын хувьд эвсэх асуудлыг хэлэлцэх ажлын хэсгээ өнгөрөгч долоо хоногт Гүйцэтгэх товчооны хурлаараа байгуулж, УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Баасанхүү, МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, Б.Тулга нар багтан, өнөөдрөөс ажиллаж эхэлсэн.

Хоёр нам ажлын хэсэг байгуулснаар сонгуульд эвсэж орох эсэх асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх эхлэл тавигдаж байгаа юм.  

Н.Туяа

Связанные новости