Хэнтий аймгийн АН-ын Удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРХэнтий аймгийн АН-ын Удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ.
Зөвлөгөөнд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Хэнтий аймгийн АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Одонтуяа, Х.Тэмүүжин, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав, Засаг дарга Ж.Оюунбаатар нар болон аймгийн анхан шатны намын удирдлагууд, тус намаас сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид оролцож байна.
Зөвлөгөөнийг нээж Хэнтий аймгийн АН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар үг хэлж өнгөрсөн хугацаанд намын зүгээс хийж хэрэгжүүлжсэн ажлын талаар танилцуулга хийв. Тэрбээр Хэнтий аймгийн АН орон нутагтаа дийлэнх олонхийг бүрдүүлж, засаглах эрхийг авсан. Энэ хугацаанд олон ажил хийж хэрэгжүүлж, одоо ч үргэлжилж байна. Мөн намын зүгээс намынхаа гишүүд дэмжигчдийг идэвхжүүлэх ажлыг үе шаттай хийж байгаа. Үүний хүчинд намын гишүүд дэмжигчдийн нас залуужиж байна. Тиймээс Хэнтий аймгийн АН-ыг залуучууд авч явах ёстой. Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн АН-д 6000 гаруй гишүүнтэй байна" гэсэн юм.
Зөвлөгөөнөөр шинэчлэн батлагдсан Сонгуулийн тухай хуулийн талаар танилцуулга хийх бөгөөд шинээр батлагдан гарсан хуулийн талаар УИХ-ын гишүүд танилцуулга хийх юм. Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаярын хувьд Ардчилсан засаглалын хийж хэрэгжүүлсэн ажлын талаар хэнтийчүүдэд танилцуулж, тэдний санал бодлыг сонсох аж.