Шөнө орой дээрэм хийдэг этгээдийг барьжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬДээрмийн гэмт хэрэг ихсэж байгааг цагдаагийн мэдээлэлд дурдах нь нэмэгджээ. Уг хэргийн талаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ажилтан, цагдаагийн ахмад Б.Барсболдоос тодрууллаа.
"Бид шөнийн эргүүлийн ажиллагаагаар нэг орой цувруулан гурван удаагийн дээрэм хийж байсан этгээдийг баривчлаад байна. Ийм этгээд нэгээр зогсохгүй нийслэлийн харанхуй гудамж, талбай, гэр хороололд сүлжилддэг болжээ. Дээрэм үйлдэгчид шөнө оройн цагт ганцаар яваа хүнийг араас нь цохиж унагаад цүнх, түрийвч, гар утас, уут тортой эд зүйлсийг булааж аваад зугтдаг. Ийм этгээдийг үйлдэл дээр нь бид баривчилсан. Цаашид ийм гэмт хэрэтг өртсөн хүн байвал манай хэлтэст хандаарай. Иргэдэд сануулахад шөнө оройн цагаар ганцаар явахгүй байхыг сэрэмжлүүлж байна" гэж ярилаа.
Ж.Батсайхан