МАХН-аас ЭМС-ын сайдад Г.Лхагвасүрэнг нэр дэвшүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМАХН-аас ЭМС-ын сайдад Г.Лхагвасүрэнг нэр дэвшүүлэхээр боллоо.
Тэрбээр 1954 оны 12 дугаар сарын 17-нд төрсөн. АУДС-ийг Хүний их эмч мэргэжлээр дүүргэсэн. Анагаахын шинжлэх ухааны доктор,профессор, Академич зэрэг цолтой.
Ажил эрхлэлтийн байдал
1978-1979: Улаанбаатар хот УКТЭ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт их эмч
1979-1986: Анагаах Ухааны дээд сургуулийн Эмгэг физиологийн тэнхимд багш
1986-1989: Аспирант
1989-1991: Анагаах Ухааны Мэдээлэлзүй-Сэтгэл судлалын хүрээлэнгийн эрхлэгч.
1991-1992 АУИС-ийн Хичээл ангийн эрхлэгч
1993-1995: АУИС-ийн Сургалтын албаны дарга
1995-2013: Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирал
2013-2014 ЭМШИУС ийн зөвлөх профессор
2014-оноос Монголын анагаах ухааны академийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Б.Туул