Ээлжит бус чуулганы нээлтийг 14 цагаас болгон хойшлуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-03-30 14:16:24

УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөө өглөө 9 цагт хуралдуулахаар товлосон ч ирц бүрдээгүй тул  14 цаг болгож хойшлуулаад байна.

УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргаж ээлжит бус чуулган товлон зарлах тухай УИХ-ын даргын 40 дүгээр захирамжид нэмэлт оруулсан. Захирамжид Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг нэмж оруулсан юм.

Өөрөөр хэлбэл, ээлжит бус чуулганаар эл асуудлыг нэн яаралтай дэгээр хэлэлцэхээр оруулсан ч УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн тул гишүүд нь үдээс өмнөх хуралдаанд ирээгүй.

Үдээс хойшхи хуралдаанаар чуулган нээлтээ хийх үгүй нь одоогоор тодорхойгүй байна.

Б.Туул

Связанные новости