Ерөнхий сайдыг уучлал гуйхыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-03-31 16:38:55

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нар өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн хурал зарлалаа.

Тэд ээлжит бус чуулган нэрийдлээр иргэдээ талцуулж байгаа УИХ-ын дарга З.Энхболдтой хариуцлага тооцох асуудлыг хөндөнө гэсэн юм. Түүнчлэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эдийн засгийн чуулганд илтгэл тавихдаа УИХ-ын гишүүн О.Содбилэг, Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр нарын компанийг нэр цохон "өрөө төл" хэмээн зарласан нь аж ахуйн нэгжүүдийг ялгаварлан гадуурхсан ёс зүйгүй үйлдэл боллоо гэж үзэж байгаа аж. Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг МАН болоод аж ахуйн нэгжүүдээс уучлал гуйхыг шаардлаа.


Б.Туул

Связанные новости