Прокурорууд гаалийн зөрчлийг илрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлсын прокурорын ерөнхий газар харьяа аймаг дүүргийн прокуроруудын ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Энэ хүрээнд Баян-Өлгий аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Гаалийн газраас явуулсан захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг шалгажээ. Шалгалтаар гэмт хэргийн шинжтэй зөрчилд захиргааны арга хэмжээ авсан, хүчингүй болсон хуулийн зүйл заалтыг хэрэглэн, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан, Захиргааны журмаар хураагдсан эд зүйлсийг Гаалийн Ерөнхий газрын даргын 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 660 тоот тушаалаар баталсан “Хураагдсан бараа, тээврийн хэрэгслийг борлуулах журам”-ын дагуу шийдвэрлэж байгаа зөрчил илэрчээ. Энэ журам нь Засгийн газрын 1995 оны 131 тоот тушаалаар батлагдсан Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах нийтлэг журамтай нийцээгүй зэрэг байдлууд тогтоогдсон байна.
Ж.Батсайхан