“Говийн чоно-2016” олон улсын сургалт эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬОБЕГ, АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран зохион байгуулж буй “Говийн чоно-2016” газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль өнөөдөр эхэллээ.
Улаанбаатар хот, Орхон аймагт нэг цагт эхэлж буй энэхүү сургалт, дадлага сургуульд Онцгой байдлын ерөнхий газар болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай үүрэг харьяа бүхий яам, агентлаг мөн АНУ-ын Номхон Далайн команд, АНУ-ын Номхон Далайн арми болон хүмүүнлэгийн тусламжийн улс орнуудын багийн гишүүн байгууллагаас 100 гаруй хүн оролцож байна. “Говийн чоно-2016” газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль энэ жилийн хувьд орон нутагт бас үргэлжлэхээрээ онцлог.
"Говийн чоно-2016” дасгал сургалт нь Орхон аймагт болох газар хөдлөлтийн сургуулилтад тулгуурлана. Мөн үндэсний болон дотоодын Гамшгийн удирдлагын төлөвлөгөө, газар хөдлөлтийн бэлэн байдлын төлөвлөгөө, цэрэг-иргэний хамтын ажиллагааны зохицуулалт болон олон улсын хүмүүнлэгийн тусламжийг хүлээж авах чадавхийг бэхжүүлэх зэргийг шалгахад чиглэгджээ.
Ж.Батсайхан