УИХ-ын гурван байнгын хорооны хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д эхэлж, Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай, Хууль сахиулах тухай, Монгол Улсын иргэний харьяаллын тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн холбогдох шатны хэлэлцүүлгийг хийх юм.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д эхэлж, Органик хүнсний тухай, Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 9 гишүүний өргөн мэдүүлсэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийх аж.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д болно. Хуралдаанаар УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах тухай, ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай зэрэг асуудлаас гадна Төрийн албаны тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай гэсэн хууль тогтоолын төслийг хэлэлцэхээр тов гарчээ. Мөн УИХ-ын Тамгын газрын 2015 оны үйл ажиллагааны тайланг сонсоно.
Б.Туул