Цагдаагийн хэлтсүүдэд прокурорын шаардлага хүргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУПЕГ-аас прокурорын хяналт шалгалт эрчимжүүлэх ажил өрнүүлж байгаа. Энэ ажил нийслэлийн прокурорын газарт ч өрнөж байна.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгах ажиллагаанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан аргачилсан зааврын хэрэгжилтийг шалгах” шалгалтыг тус дүүргийн Цагдаагийн хэлтсүүдэд хийлээ. Шалгалтын мөрөөр цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар Дүүргийн прокурорын газраас Цагдаагийн хэлтсийн дарга, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга, тоо бүртгэгч нарт үүрэг чиглэл өгч, сургалт зохион байгуулсан байна.
Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, “Прокурорын хяналтын ажилд болон Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан заавар”-ыг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар цагдаагийн хэлтсүүдэд прокурорын шаардлага хүргүүлжээ.
Ж.Батсайхан