Тост тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.
Тогтоолын төсөлд Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг тусгасан. Тиймээс байнгын хорооны гишүүд ихэд нухацтай хандаж байлаа. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, "Тус нурууны эргэн тойрныг уул уурхай эзэлчихсэн учраас бэлчээргүй болчихоод байгаа. Энэ нурууны орчимд байдаг бэлчээрийн газраа авч үлдмээр байна гэж нутгийн иргэд хэлж ярьж байна. Хуулиараа бид дархан цаазтай болгочих юм бол малчид өвөлжөө, хаваржаагүй болчих гээд байна. Малчдыг уламжлалт мал аж ахуйгаа эрхлэх, дээр нь байгалийн унаган төрхийг хадгалж үлдэх хувилбар бол тусгай хамгаалалтад авах юм" гэлээ.
Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нуруу нь одоогоор байгалийн нөөц газрын ангилилд буй. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээг тогтоолын төсөлд 896 527,44 га-аар тооцсон. Өнөөдрийн хэлэлцүүлгээр гишүүд улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжив.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ