УИХ-ын хаврын чуулганы анхны хуралдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын хаврын чуулганы анхны хуралдаан өнөөдөр болно.
Хуралдаанаар Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах тухай, Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай, Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Органик хүнсний тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг асуудал хэлэлцэхээр товложээ.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс чуулганаар хэлэлцэх асуудлыг 7 хоног бүрээр төлөвлөдөг. Өнөөдрийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хэд хэдэн хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд орж ирлээ. Тухайлбал, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай зэрэг 10-аад хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх юм.
Б.Туул