Зайсан толгойн хөшөөний дэргэдэх ТҮЦ-ийг албадан буулгалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрладаг Зайсан толгойн оройд зөвшөөрөлгүй барьсан ТҮЦ-ийг албадан буулгаж, газрыг чөлөөлсөн байна.
Мөн Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй ажиллаж буй ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулжээ.
Нийслэлд ийнхүү явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажлыг эхлүүлэх ажлын хүрээнд зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, ТҮЦ-үүдийг буулгаж, газрыг чөлөөлөх ажил үргэлжлэх юм байна.
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
6 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
6 дня
Ulaanbaatar