“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд хяналт тавьж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Мишээл экспо” худалдааны төвд өнөөдөр нээлтээ хийсэн “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд тариаланчид эх орны хөрсөнд ургуулсан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ худалдан борлуулахаар оролцож байна.
НМХГ-аас дээрх байдалд хяналт тавин ажиллахад гарал үүслийн гэрчилгээгүй, шинжилгээ баталгаажилтад хамруулаагүй зэрэг зөрчил илэрчээ. Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийг НМХГ-ын явуулын лабораторийн түргэвчилсэн тестийн аргаар шинжилгээнд хамруулж мөн пестицидийн үлдэгдэл үзүүлэхээр МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шилжүүлэн ажиллаж байгаа аж.


Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
6 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
6 дня
Ulaanbaatar