Төсвийн байнгын хорооны ирц бүрдсэнгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Төрийн байгуулалт болон Төсвийн байнгын хороо өнөө өглөө 09.00 цагаас хуралдахаар байсан ч Төсвийн байнгын хороо ирц бүрдээгүйн улмаас хуралдаанаа хойшлуулав.
Тус байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцээд санал дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч ирц бүрдээгүйн улмаас хойшлов.
Мөн УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бус хуралдаан зарласан ч тодорхойгүй хугацаагаар хойшлов.
Б.Туул