Монголбанк дуудлага худалдаанд оролцсонгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-04-14 16:41:02

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2013-2014 төгрөгийн ханшаар 25.0 сая ам.доллар худалдах, 2013.00-2013.65 ханшаар 0.7 сая ам.доллар худалдан авах, 311.00 төгрөгийн ханшаар 3.7 сая юань худалдах санал тус тус ирүүлжээ.

Харин Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцсонгүй. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 14.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 3.0 сая юань худалдан авах төгрөг-юанийн своп хэлцэл, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг Монголбанк 100 хувь биелүүлэв. Харин Монголбанкинд 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг хүлээж авсангүй.

Связанные новости