Чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Ингэхэд хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Г.Уянга, "Баасан гарагийн үдээс хойш мэдээлэл сонсдог дэг байна уу. Эрүүл мэнд, спортын сайд томилдогдоогүй ч улаанбурханаас эндэж буй хүүхдийн асуудлыг авч хэлэлцмээр байна. Бага насны хүүхэд ийм олноор эндэж байсан тохиолдол манай улсын түүхэнд байхгүй байх. Иймд Ерөнхий сайдыг дуудаж, энэ талын мэдээлэл сонсох хүсэлтээ УИХ дахь Эмэгтэйчүүдийн бүлгээс гаргаж байна" гэлээ.
Хуралдааныг даргалагч З.Энхболд, "Товын дагуу чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газрын өрийн талаарх мэдээллийг сонсохоор төлөвлөсөн. Үүний дараа Шадар сайд Ц.Оюунбаатар улаанбурханы өвчлөлөөр мэдээлэл хийх нь зүй" гэв. Үүгээр чуулганы өнөөдрийн хуралдаан эхлэв.
Хуваарь ёсоор одоо Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.
Б.Туул