Чингэлтэй дүүргийн жишгээр спорт дэмжсэн бүтээн байгуулалт хийхийг уриаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-13 11:43:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй уулын энгэр бэлд олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайг 2019 оны есдүгээр сард байгуулсан билээ.


Монголын хөлбөмбөгийн холбоо болон Монголын хөнгөн атлетикийн холбооноос ийм жишиг болсон спортын талбайг нийслэлийн бусад дүүрэгт барьж байгуулан хүүхэд, залуучуудыг спортоор хичээллүүлэх боломж олгохыг “Токио-2020” зуны олимпын наадмын өмнө  уриалж байгаа юм.


Энэхүү хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайн хэмжээ нь 108x72 метр бөгөөд олон улсын стандартад нийцсэн хиймэл зүлгэн талбай, 400 метрийн тойрог бүхий гүйлтийн зургаан зам, дугуйн замтай. Мөн галын техникийн спортын олон төрөлт олон улсын тэмцээнийг зохион байгуулах бүрэн боломжтой, 2000 үзэгчийн суудалтай юм.


Тус талбайн орчимд 18 нэр төрлийн 43 мянга 700 ширхэг мод, бут сөөгтэй 80 мянган га талбай бүхий ногоон орчинг бий болгосон том бүтээн байгуулалт юм байна. Энэхүү талбай нь дэлхий дахины спорт болсон хөнгөн атлетик, хөлбөмбөгийн төрлөөр уралдаан тэмцээн зохион байгуулах, хүүхэд залуучууд хичээллэх, мэргэжлийн дасгалжуулагч нарыг бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа гэдгээрээ онцлог юм.

Связанные новости