Зуугаас дээш удаа цусаа бэлэглэсэн доноруудыг алдаршуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Монголын Улаан загалмай нийгэмлэг хамтран анх удаа “Амь бэлэглэсэн амь” ёслолын ажиллагаа зохион байгууллаа. Энэхүү ёслол “Holiday inn Ulaanbaatar” төвд өнөөдөр болсон юм.
Хэн нэгний ганц удаа
өгсөн цус гурван хүний амь насыг авардаг. Тиймээс цусны донорыг дэлхийн
аль ч улсад “Жинхэнэ баатар”, “Чимээгүй баатар”, “Эгэлгүй баатар” гэх зэргээр
өргөмжлөн алдаршуулдаг.
Энэ үеэр 100-гаас дээш удаа цусаа бэлэглэсэн ачтан
донорууддаа хүндэтгэл илэрхийлэн, тэдний эгэлгүй ач гавьяаг бусдад сурталчлан алдаршуулсан
юм.
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
13 часа

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
17 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день