Богдхан амралт- Ар Зайсангийн шинэ чиглэл нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-12-30 17:40:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд “Богдхан амралт-Ар Зайсангийн гудамж-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээж үйлчилгээг 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлээд байна

Дээрх чиглэлийг нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн зорчих эрэлтэд үндэслэн ийнхүү нийтийн тээврийн үйлчилгээний Ч:72 маршрут нээгээд байна. Тухайн чиглэлд 6 дунд багтаамжийн автобус 11 минутын хүлээх хугацаатайгаар үйлчилж байна.

Энэ чиглэл нь нийтийн тээврийн үйлчилгээ хүрээгүй суурьшлын цэг болох Могул таун, Номун виллаж, Зайсан вилла хотхоны иргэдийн зорчих эрэлтийг хангах шинэ чиглэл юм. Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 7004-4040 дугаарын утсаар хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.



Связанные новости