Шинэ оны эхний өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-01-01 15:13:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр шинэ оны эхний өдөр нэгдүгээр сарын 1-нд бүх нийтийн амралтын өдөр тохиож байна.

Тиймээ автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг ТЦА-аас мэдээлэв. Энэ өдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсч, ачаалал үүсэж болзошгүй тул жолоочдыг анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Нэгдүгээр сарын 2-ноос буюу маргаашнаас дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөж эхлэх юм. Өөрөөр хэлбэл, пүрэв гаригаас дугаарын хязгаарлалт үйлчилж, 4, 9-өөр төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцохгүй.

Связанные новости