Улсын Дээд шүүх банкнуудын нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-21 10:56:32

Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар нэр бүхий есөн банкны нэхэмжлэлтэй ШӨХТГ-ын улсын байцаагчдад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцсэн байна.

 Нэхэмжлэгч нэр бүхий есөн банк ШӨХТГ-ын улсын байцаагчийн “Мэдээлэл хүсэх тухай”,  “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагууд, “Хяналт шалгалтын тухай”  дүгнэлтүүдийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан юм. Анхан болон давж заалдах шатны шүүхээс ШӨХТГ-ын улсын байцаагчийн “Мэдээлэл хүсэх тухай” 2014 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн албан шаардлагыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. Харин ШӨХТГ-ын улсын байцаагчийн “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагууд, “Хяналт шалгалтын тухай”  дүгнэлтүүдийг хүчингүй болгосон. Гэвч Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас урьдчилан төлсөн 560 гаруй мянган төгрөгийг ШӨХТГ-аас гаргуулахаар болж, шийдвэр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсэн байна. 

Ж.Батсайхан

Связанные новости