“Цэдэнбалын үеийн Монгол, Хятадын харилцаа” номыг монгол хэлнээ хөрвүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-01-17 09:44:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайванийн монголч эрдэмтэн Лань Мэйхуан бичсэн “Цэдэнбалын үеийн Монгол, Хятадын харилцаа” номыг ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс албан ёсны эрхтэйгээр орчуулан Монголын гадаад харилцааны түүх сонирхогч уншигчдад хүргэж байна.

Энэхүү ном нь Хятад улсад 2000 онд хэвлэгдсэн бөгөөд зохиогчийн магистрын судалгааны ажлаас үндэслэж бичжээ.

Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Д.Золбоо хэлэхдээ, “Хүйтэн дайны хямралын эгзэгтэй үед Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүн болж чадсан шинэ Монголын түүхийн нэн сонирхолтой үе болох социалист бүтээн байгуулалт, нийгэм, соёлын үсрэнгүй өөрчлөлт дэвшлийн түүхийг монголч эрдэмтний өнцгөөс тодорхойлон бичсэнд энэхүү бүтээлийн үнэ цэн, онцлог  оршиж байна. Тус бүтээлд XX зууны Монголын түүхэнд холбогдох өрнөдийн эрдэмтдийн бүтээл, архивын баримтыг голлон ашиглаж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулсан нь үүний нотологоо гэж үзэж байна” гэв.

Номын зохиогч Лань Мэйхуа нь Харвардын их сургуулийн доктор, дэд профессор, монгол судлал, тэр дундаа Монголын орчин цагийн түүхийг дагнан судалдаг эрдэмтэн юм байна. Тэрбээр өдгөө Тайванийн Үндэсний Чэнчи их сургуулийн үндэстэн судлалын танхимд Монголын нийгэм, соёл, Монгол улсын хуучин ба шинэ бичиг үсгийн судалгаа, үндэстний асуудал, угсаатны зүй, бие даан суралцах чадвар зэрэг хичээл заадаг аж.

Монголчуудын үндэсний болон үндсэрхэг үзэл бол түүний судалгааны гол чиглэл бөгөөд Ю.Цэдэнбалын үеийн Монгол, Хятадын харилцаа 1911 оны Монголын үндэсний эрх чөлөөний  хөдөлгөөнөөс гадна Монгол, Өвөрмонгол, үндэсний үзэл, үндэстний асуудал, интернэт-коллежийн боловсрол зэрэг сэдвийг судалдаг. Сүүлийн жилүүдэд тэрээр Буриадын орчин үеийн түүх, өнөөгийн нийгэм, соёлын судалгааг хийж байна.

Түүний “Монголын тусгаар тогтнолын төлөө 1911 оны хөдөлгөөн:Нэгдсэн Монгол Улс байгуулах эрмэлзлэл” ном 2011 онд Улаанбаатар хотод хэвлэгдэж байжээ.

Связанные новости