БНХАУ-д болох олимпын эрхийн тэмцээнүүд цуцлагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-29 08:48:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос тамирчдын эрүүл мэнд, аюулгүй байдлын үүднээс БНХАУ-д зохион байгуулах байсан аливаа тэмцээн уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах, өөр улсад шилжүүлэх зөвлөмж гаргасан юм.


БНХАУ-ын спортын яамнаас коронавирусний тархалтаас шалтгаалан энэ оны дөрөвдүгээр сар хүртэл БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр аливаа, уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргасан.


Тодруулбал, "Токио 2020" олимпын наадмын Ази, Номхон далайн бүсийн эрхийн төлөөх боксын тэмцээн 2 дугаар сарын 3-14-нд Ухань хотноо болох байсныг цуцалж гуравдугаар сард Иорданы Амман хотноо зохион байгуулах болсон бол эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн олимпын эрхийн төлөөх тэмцээнийг цуцалсан байна.


Улмаар чөлөөт бөхийн Ази тивийн тамирчдад олимпын эрх олгох тэмцээн БНХАУ-ын Шиань хотноо гуравдугаар сарын 27-29-нд зохион байгуулах байсан ч цуцлахаар болов. Мөн таеквондогийн Ази тивийн тамирчдын олимпын эрхийн төлөөх тэмцээн БНХАУ-ын Сиань хотноо дөрөвдүгээр сарын 10-11-нд зохион байгуулах хуваарьтай ч одоогоор цуцлагдах, хойшлох эсэх нь тодорхойгүй байгаа аж.


Связанные новости