ГХ-ны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Элчин сайд Майкл Клеческийг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-06 09:43:18
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 5-нд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческийг хүлээн авч уулзан Монгол, Америкийн улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.


Тодруулбал, саяхан Вашингтон хотноо болсон Монгол, АНУ, Японы гурван талт уулзалтын дүн, 2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн айлчлал, арга хэмжээ болон хоёр талын худалдааг нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцжээ. Түүнчлэн шинэ коронавирусний тархалттай холбогдуулан Монголын талаас хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл солилцож,  урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцсэн байна.

Связанные новости