МАХН Бага чуулганаа дахин хуралдуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-25 10:01:33

МАХН маргааш Бага чуулганаа хуралдуулна.

Тус нам өнгөрсөн бямба гарагт Бага чуулганаа хуралдуулж, УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийнхээ нэрсийг тодруулсан байна.

Сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг МАХН-ын анхан шатны үүрээс сонгож ирүүлсэн бөгөөд хурлын шийдвэрээр сонгогдсон нэр дэвшигчдийг ямар ч тохиолдолд өөрчлөхгүйгээр батлах шийдвэрийг гаргажээ.

Түүнчлэн аль нэг намтай эвсэх эсэх асуудлыг нээлттэй үлдээсэн байна.

Б.Туул

Связанные новости