Хүнсний нөөцийг нэмэгдүүлэх талаар хуралдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-03-19 21:43:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүнсний хангамж, аюулгүй байдлын штабын ээлжит хурал өнөөдөр ХХААХҮЯ-нд болж хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх талаар хийж буй ажлыг эрчимжүүлэх чиг үүргийг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле холбогдох байгууллагад өгөв.

Хүнсний хангамж, аюулгүй байдлын штаб нь өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ХХААХҮ-ийн сайдын тушаалаар байгуулагдан хүнсний хангамж, аюулгүй байдал, гол нэрийн бүтээгдэхүүний нөөц, ашиглалтыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хэрэгжүүлэлтийг хянан ажиллаж байна. 


Өнөөдрийн хуралд  ХХААХҮЯ-ны холбогдох газар хэлтсээс гадна Мал эмнэлгийн ерөнхий газар, МХЕГ, нийслэлийн Захирагчийн ажлын алба, ХАА-н бирж, нийслэлийн Мал эмнэлгийн газар зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.

Хурлаар өрхийн түвшин дэх хүнсний нөөцийн судалгаа, “Малчин лавлах-109” утсаар ирсэн санал, гомдолтой танилцлаа.


Связанные новости