“Монгол эм Импекс концерн” ХХК таван сая төгрөгийн бүтээгдэхүүн хандивлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол эм Импекс концерн” ХХК-иас 5 сая төгрөгийн өртөг бүхий дархлаа дэмжих бүтээгдэхүүн, шарлагын болон утлагын аппарат, амны хаалтыг УОК-т өнөөдөр хүлээлгэн өглөө.
Энэ үеэр дэлхий нийтийг цочроон олон улс оронд эрсдэлт,
онцгой нөхцөл байдал үүсгээд буй цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх
арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ ард иргэдээ
хамгаалах үүргээ хариуцлагатай гүйцэтгэж буй алба хаагчдад талархал илэрхийлсэн юм.
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажилд
дэмжлэг үзүүлэх зорилгоор ийнхүү аж
ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
4 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
8 дня