Нийт хээлтэгч малын 2.3 хувь нь төллөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд нийт 1.2 сая толгой хээлтэгчээс өнөөдрийн байдлаар 2.3 хувь нь төллөсөн байна. Тодруулбал, ингэ 70, гүү 1143, үнээ 3998, хонь 10833, ямаа 7405 толгой төллөсөн гэж
аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газраас мэдээлэв.
Жилийн
эцсийн мал тооллогоор аймгийн хэмжээнд 2.6 сая толгой мал тоологдсоноос 45 хувийг хээлтэгч мал эзэлж байгаа юм.
Аймгийн хэмжээнд энэ онд
1.2 сая толгой хээлтэгч малаас 1,029,535 толгой төл мал
хүлээж авах төлөвлөгөөтэй байна.
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
7 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
7 дня
Ulaanbaatar