УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-04-07 15:10:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 15.20 цагт эхэллээ.


Чуулганы өнөөдрийн хуралдаанаар таван хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөж буй юм. Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “СОVID-19"-ийн цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төсөл багтжээ. Мөн уг тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.


“COVID-19”-өөс сэргийлэх үүднээс УИХ-ын гишүүд Төрийн ордны таван танхимаас цахимаар холбогдон хуралдаж байна.


Связанные новости