АН-ын бүлэг 14 цагаас хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ дахь АН-ын бүлэг хуралдаанаа үдээс хойш 14.00 цагаас болгон хойшлууллаа.
Долоо хоног бүрийн даваа гарагийн үдээс өмнө УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралддаг товтой. Одоогоор УИХ дахь МАН-ын бүлэг “Б” танхимд ээлжит хуралдаанаа хийж байна.
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөртөө хуралдахгүй гэж бүлгийн дарга О.Баасанхүү хэлэв.
Б.Туул