МБХ Солонгосын боксыг дэмжих сантай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-04-11 14:42:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын боксын холбоо /МБХ/-ны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, Солонгосын боксыг дэмжих сан /Korea Boxing Promotion foundation/-гийн Ерөнхий захирал Жу Ёунг Ким нар БНСУ-ын Сөүл хотноо 2020 оны дөрөвдүгээр сарын 9-нд хоёр талын хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.


Эхний удаад 2 жилийн хугацаанд үргэлжлэх уг гэрээнд боксын спортыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах олон санал тусгагджээ. Энэхүү хамтын ажиллагааны гэрээг байгуулахад МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, МБХ-ны Тэргүүн Дэд ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Э.Бадар-Ууган болон холбооны зарим гишүүд байлцжээ.

Связанные новости