Тусгаарлах байранд 201 эмч мэргэжилтэн ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад өнөөдрийн байдлаар 43 хүн ажиглалтаас гарч 38 хүн шинээр нэмэгдсэнээр, нийт 1 222 иргэн тусгаарлан ажиглах байранд байна.
Эдгээр байранд 201 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, үйлчилгээний ажилтан тусгаарлагдан ажиллаж байна. Түүнчлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан орон даяар 2 000 гаруй албан хаагч, эмч, сувилагч, мэргэжилтэн УОК-ын Шуурхай штабын удирдлага дор ажиллаж байна.
Ташрамд дурдахад,
өнөөдрийн байдлаар коронавируст халдвараар дэлхий даяар 2.5 сая гаруй
хүн өвчилж, Монгол Улсад 35 тохиолдол бүртгэгдсэн. Гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн
дээрх тохиолдлуудыг ХӨСҮТ-д эмчилж, 8 хүнийг эдгээгээд байна.