Коронавирусний халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангахад суралцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо, ХӨСҮТ-тэй хамтран коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.
“Халиун толгой”, “Мөнгөн гүүр”
эмнэлэгт зохион байгуулсан тус үзүүлэх сургалтад хувийн хэвшлийн амбулаторийн
болон хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ үзүүлж буй 40 эрүүл мэндийн
байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцсон юм.
Энэ хүрээнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний үйл ажиллагаанд мөрдөх тушаал, шийдвэр, заавар, түр зөвлөмжүүдийг танилцуулж, авч хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Мөн энэхүү сургалтыг цаашид өртөөчилсөн дадлага байдлаар зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагууд туршлага солилцох боломжтой бөгөөд халдварын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг видео хичээл болгон эмнэлгүүдэд тараах аж.